Мэндчилгээ


Эрхэм хүндэт Чойбалсан хотын иргэд Та бүхэндээ Сан бэйсийн өргөө буюу шашин номын жасаа, тамгын газар байгуулагдсаны 200 жил, орчин цагийн Чойбалсан хот байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хот Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 83 дугаар зарлигаар, Халхын голын дайны ялалтын түүхт 70 жилийн ойгоор төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд эрэлхэг зоригт эрс нь амь үрэгдэж, олон эхчүүд, эмэгтэйчүүд дайны найдвартай ар тал болсон, бүхэл хотоороо дайны бэлэн байдалд шилжиж, бөмбөгдөлтөд өртсөн Монголын цорын ганц хот билээ. Иймээс Чойбалсан хотыг Баатар хот хэмээн ард түмэн зүй ёсоор нэрийддэг. Дархан улсын Дорнод хязгаар, дайчин алдарт Баатар хотынхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.





ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД


ЧОЙБАЛСАН ХОТЫН ЗАХИРАГЧ


П.МӨНХТӨР

фильмы бесплатно